"Монголын нууц товчоон"- шүтээн судар мөн
Энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо чуулсан Олон улсын Монголч эрдэмтний XIII Их хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг маань олон хүн асууж авч үзэж байгаа тул энэ удаад нийтэд толилуулахаар хүргэж байна. Олон улсын эрдэмтэд МНТ-ныг шүтээн судар, хувилгаан судар, ариун судар гэж нэрлэж, бичиж ирсэн байдаг. Энэ тухай дор жишээлэн өгүүлнэ. Энэ тухай түүхэн тэмдэглэл, мэдээ баримт 20 гаруйг олж цуглуулснаасаа би энд 10 орчмыг нь дурдлаа.
