Олимпын аварга болох мөрөөдөлтэй ах дүү усанд сэлэлтийн тамирчид
Хүн бүрд байгалиас заяасан төрөлх авьяас, бусдаас ялгарах өвөрмөц онцлог гэж бий. Авьяасгүй хүн гэж үгүй бөгөөд гагцхүү тэрхүү чадвараа олж илрүүлэн, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр өнгөлж чадвал бусдаас ялгарна. Энэ жишгээр өөрсдийн чадварыг тасралтгүй хөгжүүлж буй “Говийн усчид” клубийн ах дүү тамирчид Э.Энхтөгс, Э.Энх-Учрал нарыг энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа онцолж байна.
