Судлаач, профессор Ж.Батбаатар: Хэвлэлийнхэн олуулаа цуглая, алдаа оноогоо ярилцъя гэдэг нь цаг үеэ олсон зөв ажил
Өнөөдөр Монголын сэтгүүл зүйн салбар түүхэндээ байгаагүй том талцал, хуваагдал дунд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүлэглэл даган хуваагдаж, мэргэжлийн зарчмаа алдсан уу. Эсвэл улс төрийн хүчний урдаа барих "гар хөл" болов уу. Сэтгүүлч, хэвлэлийн удирдлагуудын "Бид яаж амьдрах вэ" гэсэн асуултын хариуд төрийн "хаалтын гэрээ"-г зөвтгөх ёстой юу гэх мэтчилэн олон асуултад хариулт өгөх хүнээр бид чөлөөт хэвлэлийн онол, арга зүйгээр мэргэшсэн судлаач, профессор Жамъянсүрэнгийн Батбаатар багшийг онцоллоо.
