Sura Korean Restaurant тав дахь салбараа Encanto Centro Mall-д нээлээ
Монголд солонгос хоолны рестораны өөрийн өнгө төрх, амт чанар, үйлчилгээгээрээ ялгарахыг зорьж буй Sura Korean Restaurant тав дахь салбараа нээлээ. 2013 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн Sura Korean Restaurant өнгөрсөн долоо хоногт шинээр нээлтээ хийсэн их дэлгүүр Encanto Centro Mall -д тав дахь салбараа нээлээ. Шинэ салбар нь нийт 118 хүний суудалтай бөгөөд 50 хүртэлх хүн хүлээн авах боломжтой тусдаа заал, 10-12 хүн хүлээн авах хоёр VIP өрөөтэй. Ингэснээр гэр бүл, найз нөхдийн уулзалтаас эхлээд байгууллагын арга хэмжээ, төрсөн өдөр, хамт олны зоог хүртэлх олон төрлийн хэрэгцээнд нийцсэн орчныг бүрдүүлж байна. Нээлтийн урамшуулалт үйлчилгээ Эдгээр нээлтийн өдрүүдийг тохиолдуулан "Sura Korean Restaurant"-аас зочилсон эхний үйлчлүүлэгчдэдээ зориулан 1,000 ширхэг DESSERT39-ийн бялуугаар бэлэг барьсан юм. Мөн 10 дугаар сарын 31-ний "Halloween"-ий баярын өдрөөр хүрэлцэн ирэх үйлчлүүлэгчдэдээ бэлэгтэй урамшууллыг зохион байгуулна. Нэг стандарт, нэгдсэн зохион байгуулалт "Sura Korean Restaurant"-ийн гол онцлог нь чанартай түүхий эдийн сонголт, хоол үйлдвэрлэлийн зохион байгуулалт, салбар бүрийн амт чанарын тогтвортой байдал болон гал тогооны үйл ажиллагаанд технологийн шийдэл нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй сайжруулахыг зорьдог. Тухайлбал: Түүхий эдийн сонголт: Үхэр болон гахайн махны чанар, зөөлөн байдлыг тусгайлан харгалзан үзэж, хоолны үндсэн орц, амтлагчийн зохицлыг нэгдсэн байдлаар тохируулдаг. Амт чанарын тогтвортой байдал: Салбаруудын амтыг ижил түвшинд хадгалахын тулд үндсэн орц, амтлагчийн бэлтгэлийг нэгдсэн төв гал тогоонд зохион байгуулж, өдөр бүр салбарууддаа түгээдэг. Ингэснээр үйлчлүүлэгч аль салбарт зочилсон ч "Sura"-гийн танил амт, чанарыг мэдрэх боломжтой. Sura Korean Restaurant - Encanto Centro Mall салбарын хамт олон Sura Korean Restaurant-ийн Гүйцэтгэх захирал А.Сугармаа: “Юуны өмнө биднийг сонгон үйлчлүүлж, өнөөдрийг хүртэл дэмжиж ирсэн нийт үйлчлүүлэгчдэдээ чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Sura бол өөрийн гэсэн өнгө төрх, интерьер, үйлчилгээгээрээ ялгарч, түүнийгээ дагасан байнгийн үйлчлүүлэгчидтэй ресторан. Бид салбарын тоог нэмэгдүүлэхээс илүүтэй салбар бүрд амт чанар, үйлчилгээний түвшин, үйл ажиллагааны стандартаа тогтвортой хадгалах нь чухал гэж үздэг. Тиймээс үндсэн орц, амтлагчийн бэлтгэлээс эхлээд гал тогооны зохион байгуулалт хүртэл нэгдсэн стандартаар ажилладаг. “Манай гал тогооны үйл ажиллагааг 2013 оноос хойш ахлах тогооч Ким Юүн Сан, 2023 оноос гал тогооны сургагч багш, ахлах тогооч Ким Жун Хи нар удирдан ажиллаж байна. Тэд маань энэ хугацаанд олон ахлах болон туслах тогоочийг сургаж, бэлтгэн, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Бид цаашид Монголд солонгос хоолны өөрийн гэсэн “Сура брэндинг” бий болгон хөгжүүлэхийг зорьж байна” хэмээн онцоллоо. Sura Korean Restaurant нь тав дахь салбараа нээснээр үйлчлүүлэгчдэдээ илүү хүртээмжтэй байршилд үйлчлэхийн зэрэгцээ солонгос хоолны соёл, нэгдсэн стандарт, тогтвортой амт чанарт суурилсан рестораны брэндээ цаашид хөгжүүлэх зорилтоо үргэлжлүүлж байна. Хаяг: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Циркээс урагшаа, Нарны зам дагуу Утас: +976 7712 0060 БльюМон Групп
