Оюутолгойн гүний уурхайд газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж 15 ажилтан бэртжээ
Өнөөдөр 18:00 цагийн үед чулуулгийн хагарлын бүсийн дагуу газар хөдлөлтийн шинжтэй үзэгдэл болж, Оюутолгойн гүний уурхайд чичирхийлэл бүртгэгдсэн байна. Уурхайн ослын удирдлага, уурхайн аврах багууд шуурхай арга хэмжээ авч, тухайн үед гүний уурхайд ажиллаж байсан бүх ажилтныг бүртгэж, эрүүл мэндийн байдлыг нягталсан аж. Одоогоор ямар нэгэн хүний амь нас эрстээгүйг "Оюутолгой" ХХК-аас мэдээллээ. Мөн түүнчлэн чичирхийллээс үүдсэн чулуулгийн нуралтад 15 ажилтан өртөж бэртэл авсан бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлж, оношилгоо хийгдэж байгаа гэв. Нөхцөл байдлын үнэлгээ үргэлжилж байгаа аж.
