Depository of News

Хүндийн өргөлтийн ДАШТ-д Монгол Улсаас дөрвөн тамирчин өрсөлдөнө

newsdepo.com · sport

БНХАУ-ын Нинбао хотноо энэ сарын 27-ноос ирэх сарын 8-ныг дуустал хүндийн өргөлтийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж байна. Нийт 99 орны 528 тамирчин энэ удаагийн ДАШТ-д өрсөлдөхөөр нэрээ өгчээ. Манай улсаас дасгалжуулагч Ч.Мартын удирдлага дор эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Б.Хонгорзул, 86 кг-ын жинд Л.Болортуяа, +86 кг-ын жинд Б.Энхжин, Г.Чинболор нар өрсөлдөх аж. Эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд өрсөлдөх Б.Хонгорзул "Б" группт өрсөлдөх бөгөөд ирэх сарын 3-нд тэмцээнээ эхлүүлэх бол 86 кг-ын "С" группт хүч үзэх Л.Болортуяа ирэх арваннэгдүгээр сарын 7-ноос 8-нд, +86 кг-ын жинд хүчээ үзэх Б.Энхжин, Г.Чинболор нар арваннэгдүгээр сарын 8-нд өрсөлдөх хуваарьтай байна. Одоогийн байдлаар Хойд Солонгосын баг хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртээд буй бол БНХАУ-ын баг нэг алт, нэг мөнгө, Турк нэг мөнгө, Тайвань, АНУ-ын баг тус бүр нэг хүрэл медаль зүүгээд байна.

Read full article →