Уламжлалт хэвшлийг эвдсэн 9 жил: “Эко Кар Центр”-ийн Монголын автомашины зах зээлд хийсэн технологийн хувьсгал
Монголчуудын хувьд автомашин сонголт олон жилийн турш уламжлалт хөдөлгүүртэй, танил брэндүүдээр хязгаарлагдаж ирсэн. Тэгвэл энэхүү тогтсон хэвшлийг зоригтойгоор эвдэж, монгол хүнд автомашины цоо шинэ соёл, дэлхийн дэвшлийг мэдрүүлсэн компани бол “Эко Кар Центр” ХХК юм. Тэд үйл ажиллагаагаа зөвхөн хуучин Япон автомашинаар хязгаарласангүй, дэлхийн авто салбарын ирээдүйг тодорхойлж буй цоо шинэ технологиудыг эх орондоо түрүүлж нутагшуулах замаар замналаа бүтээжээ. Анхдагчийн түүх: Nissan Leaf-ээс эхэлсэн цахилгаан автомашины эрин “Эко Кар Центр” нь 2017 онд анх үүсгэн байгуулагдахдаа л Монголын зах зээлд цоо шинэ хуудас нээсэн юм. Тэд тухайн үед монголчуудын хувьд дэд бүтэц, цаг уурын хувьд “боломжгүй” мэт санагдаж байсан цахилгаан автомашиныг зоригтойгоор импортолж, Nissan Leaf загварыг анхлан таниулснаар гараагаа эхэлж байв. Энэ нь монголчуудад “цахилгаан машинаар өдөр тутмын хэрэгцээгээ бүрэн шийдэж болдог” гэдгийг харуулсан анхны том алхам, ногоон ирээдүйн суурь байлаа. Технологийн тэсрэлт: Дэлхийн шилдэг EV загваруудыг Монголд нутагшуулав Тэдний түүх үүгээр зогсоогүй бөгөөд 2023 оноос эхлэн Монголын автомашины зах зээлд жинхэнэ технологийн тэсрэлтүүдийг хийсэн. Дэлхий даяар шуугиулж буй бүрэн цахилгаан Tesla Model Y , Германы инженерийн шийдэл бүхий Volkswagen ID.6 зэрэг дээд зэрэглэлийн загваруудыг монголчуудад таниулж, хэрэглэгчдийн автомашины үнэ цэнэ, чанарын тухай ойлголтыг шинэ шатанд гаргав. Үүний зэрэгцээ манай орны эрс тэс уур амьсгалд хамгийн ухаалаг шийдэл болж чадсан MG болон Dongfeng Fengon E5 зэрэг цахилгаан мотороо бензин хөдөлгүүрээр нь цэнэглэдэг (PHEV) дэвшилтэт загваруудыг импортлон нийлүүлж эхэлсэн юм. Энэ нь цэнэглэх станцын асуудлыг бүрэн шийдэж, хот дотор цэвэр цахилгаанаар, хол замд хосолсон горимоор 1,000 гаруй км туулах чадвар бүхий BYD брэндийн машинууд боломжийг хэрэглэгчдэд олгосон ухаалаг шилжилт байв. Технологийн энэхүү тэлэлт улам эрчээ авч, тэд өдгөө дэлхийн цахилгаан автомашины зах зээлд цахиур хагалж буй NIO брэндийн тансаг зэрэглэлийн ES6, ES9, ES8 загваруудыг Монголд анх удаа шинээр нь оруулж ирэн, хэрэглэгчдэдээ технологийн дээд туйлтай танилцах боломжийг олгож байна. Зөвхөн автомашин биш: Иж бүрэн “Эко хөдөлгөөнт” соёл ба дэд бүтэц “Эко Кар Центр”-ийн ялгарах гол онцлог нь зөвхөн машин зарах биш, цахилгаан автомашиныг унах бүрэн боломжтой иж бүрэн дэд бүтэц, экосистемийг Монголд цогцлоож буйд оршино. Тэд хэрэглэгчдэдээ зориулж цахилгаан автомашины соёлыг бүрэн утгаар нь бүрдүүлэх дараах бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлж байна: Цэнэглэгч станцын шийдэл: Гэртээ болон оффистоо суурилуулах 7квт-ын цэнэглэгчээс эхлээд цаг хугацаа хэмнэх түргэн цэнэглэгч станцуудыг (DC Fast Charger) ашиглалтад оруулж, дэд бүтцийн асуудлыг шийдэж байна. Микро хөдөлгөөнт хэрэгсэл: Хотжилтын шинэ соёлд зориулсан орчин үеийн цахилгаан дугуйнуудыг давхар санал болгож байна. Ирээдүйг өнөөдөр жолоод: Нэг цэгийн хамгийн том экосистем Өдгөө “Эко Кар Центр” нь зөвхөн Япон машины худалдаа эрхэлдэг уламжлалт дилер биш, дэлхийн авто салбарын хамгийн сүүлийн үеийн брэндүүдээр (NIO, Zeekr, Xiaomi, BYD) үйл ажиллагаагаа тэлсэн үндэсний хэмжээний томоохон төв болон өргөжжээ. Тэд өнгөрсөн 9 жилийн хугацаанд 5,000 гаруй автомашин борлуулж, 21 аймагт сүлжээгээ байгуулсны зэрэгцээ саяхан Улаанбаатар хотод 5,420 м² талбайтай, 120 автомашины багтаамжтай Монголын хамгийн том EV шоурүүмийг нээлээ. Энэхүү байгууламж нь зөвхөн автомашин үзүүлээд зогсохгүй, засвар үйлчилгээ, 24 цагийн автомат угаалга, түргэн цэнэглэх станц, тухлаг кофе шоп, рестораныг нэг дор шийдсэн Монголын анхны иж бүрэн “EV Экосистем” юм. Монголын авто тээврийн салбарыг илүү эко, илүү ухаалаг болгохоор түүчээлж буй тэдний замнал хэрэглэгчдэд Бичил Глобус, Бэрс Финанс ББСБ-ын хүү бага, хугацаа урт зээл болон арилжааны банкуудын Ногоон зээлээр дамжуулан улам нээлттэй болсоор байна. Сайн хүлэг эзнээ олдог бол, орчин үеийн дэвшилтэт технологийн хүлгүүд болон түүний иж бүрэн шийдэл “Эко Кар Центр”-т байна. Борлуулалтын алба: 7577-2020 Шоурүүмийн хаяг ба байршил: Баянзүрх дүүрэг, Эко Кар Центр шоурүүм.
