Depository of News

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот бол олон гэр бүл зорин ирж амьдралаа төвхнүүлсэн гэр юм

newsdepo.com · world

Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн далбаа болон Нийслэлийн тугийг мандууллаа. Гэрэлт хөшөө буюу мэлхийт хөшөөг 1778 онд Алтан тэвшийн хөндий буюу одоогийн Улаанбаатарт суурьшсан түүхэн үйл явдалд зориулж босгосон байна. Олонтоо бууриа сэлгэсэн нүүдэлчдийн хотод өдгөө улсын хүн амын тал нь суурьшиж эдийн засгийн 70 хувийг бүрдүүлдэг их хот болон хөгжиж байгааг Хотын дарга Б.Пүрэвдагва онцлов. Тэрбээр "Улаанбаатар хотын түүх бол олон гэр бүл зорин ирж амьдралаа төвхнүүлсэн гэр юм. Улаанбаатар хот бол бидний төрж өссөн, үр хүүхдийнхээ ирээдүйг төлөвлөж хамтдаа бүтээж буй гэр орон юм. Улаанбаатар хотын баяр бол хоттой хувь заяагаа холбосон хүн бүрийн баяр юм. "Шинэ үеийн Улаанбаатар" бодлогын хүрээнд бид иргэдийнхээ амьдралын чанарыг эн тэргүүнд тавьсан хөгжлийн шинэ шатыг эхлүүлэхээр зорин ажиллаж байна. Хуримтлагдсан асуудлууд гэрлийн хурдаар шийдэгдэхгүй ч шинжлэх ухаанч шийдлүүдийг тууштай хэрэгжүүлнэ" гэв. ФОТО:

Read full article →