Depository of News

Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно

newsdepo.com · world

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгаар нийт есөн хүний бүрэлдэхүүнтэй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах чадамж, хэрэгцээний цогц үнэлгээ хийх чиг үүрэг бүхий мэргэжлийн хамтарсан зөвлөл байгуулах аж. Чуулганы хуралдааны үеэр тус хуулийн шинэчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу салбарын сайдтай мэтгэлцлээ. Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Манай яамны зүгээс кэйстэй очиж ажиллах зорилго тавьж байгаа. Айл өрхүүдээр ороод хөдөлмөрийн чадвартай хүн байвал яагаад хөдөлмөр эрхлэхгүй байгаа юм, орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэхгүй байгаа юм гэдгийг маш зөв тодорхойлохоор энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Энэ жил манай яам 5,000 өрхийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх зорилт тавиад тодорхой хэмжээнд төсөв зарцуулсан. Айлуудад очиход хөдөлмөр эрхлэх насны залуучууд байдаг ч хөдөлмөр эрхлэхийг эрмэлздэггүй. Ажил олдохгүй байгаа болоод хийхгүй байгаа зүйл биш. Хөдөлмөр эрхлэх эрмэлзэл тэнд байна уу. Тухайн хүнийг яагаад хөдөлмөр эрхлэхгүй байгааг асууж, ажлын байранд зуучлах дадгалжуулагч багш, "көүч"-тэй болгоно. Ийм байдлаар цогц үйлчилгээ үзүүлнэ. Халамж хангалттай гээд орхигдуулж болохгүй. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Халамж авдаг хүмүүсийн тоо хасагдаагүй гэж ярьж байна. Халамж бол эрх буй намын сонгуулийн хэрэгсэл болсон гэдгийг хууль санаачлагчид хүлээн зөвшөөрч байх шиг байна. Шинэчилсэн хуулиар халамжийн үйлчилгээ, тэтгэмжийг хэнд өгөхийг яаж шийдэх вэ гэдгийг аймаг, дүүргийн түвшинд хамтарсан зөвлөл байгуулна гэж ойлголоо. Одоо байгаагаар хэдэн хэсгийн ахлагч нар нийгмийн ажилтантай нийлээд хэнд өгөх үү, өгсний дараа яаж хяналтад байгуулах вэ гэдгийг хангалттай зохион байгуулж байгаа. Жишээлбэл би тойрог дээр уулзалт хийгээд явахад иргэд ирж чадахгүй байгаа тухайгаа утсаар ярьж байна. Хэсгийн ахлагч хараад суугаад байгаа учраас очиж болохгүй байна гэдэг. Яагаад гэвэл төрийн халамж үйлчилгээ авч буй иргэн байгаад байна. Аймаг, дүүрэг дээр байгуулагдах хамтарсан зөвлөл байгуулагдаад нэг хоёр хүн хянадаг байсан бол одоо олон хүн хянах юм байна. Зөвлөлийн эрх ашгаас яаж ангид байлгах вэ. Зөвлөлийн ашиг сонирхлыг эргээд хянах тухай зохицуулалт алга. Иргэдийн ялгаварладаг, ашиг сонирхлын зөрчилтэй байна гээд гомдол гаргахад яах нь тодорхойгүй. Халамжаас хөдөлмөрт шилжье гэдэг гарчигт дуртай байгаа. Яаж шилжих вэ гэдэг л асуудал. Халамж авдаг хүмүүсийн тоо хасагдахгүй. Т.Аубакир сайд гэр хорооллоор айлуудаар явахаар хөдөлмөрийн чадвартай мөртлөө ажил хийх эрмэлзэлгүй залуучууд байдаг гэж ярилаа. Би өөрөө дунджаас доогуур өрхөөс төрж өссөн айлын хүүхэд. Ажил хийх сонирхолгүй гээд байгаа хүмүүс Солонгос явах сонирхолтой байдаг. Ажлын байр баталгаатай, цалин сайн бол ажил хийх сонирхолтой байдаг. Эрмэлзлийг яаж төрүүлэх гэж байгаа вэ. Сургалтад суулгаад дасгалжуулагчтай болгосноор хөдөлмөрлөх ажил хийх эрмэлзэлтэй болно гэдэгт яагаад итгэлтэй байгаа юм бэ. Ядуурал, ажилгүйдэл бол эдийн засгийн агуулга. Манай Засгийн газар хоёр гараар хоёр өөр юм хийгээд байгаа. Зээлээр зам гүүр барихдаа зээл өгч буй компанийн ажилчдаар бариулдаг. Дотоодын ажлын байрыг дандаа гадагшаа өгдөг. Ажил олдохгүй байгаа хүмүүсийг эрмэлзэлгүй гээд тодорхойлоод сууж байна. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Зөвлөл бол маш чухал. Би тойргоос хоёр удаа сонгогдсон. 2007 оноос хойш ард түмний дунд ажилласан. Айл бүрээр ороход ахуй амьдрал нь өөр байдаг. Би эрмэлзэлгүй гэж хэлж байгаад та эмзэглээд байх шиг байна. Энэ зөвхөн манай улсын асуудал биш, дэлхий даяар ийм хэсэг бий болчихсон. Мэдээж хэрэг эрмэлзэлтэй, гүйж гараад ажил хийгээд дэвжиж буй маш олон хүн бий. Нөгөө талдаа үе дамжсан ядуурал бий болсон байна. Хүүхдээ сургуульд сургах, эрүүл мэндэд нь анхаарах, халамжийн мөнгө хасагдаж байхад тэрийг хэлэх чадваргүй өрхүүд маш их байна. Манай салбарын ажил жаахан хатуу. Гэхдээ бодит байдлыг нуугаад ярьж чадахгүй байж болохгүй. ШУУД ҮЗЭХ:

Read full article →