Depository of News

"Архины хэрэглээг багасгавал хүнд гэмтлүүд дотроос тархины гэмтэл буурах боломжтой"

newsdepo.com · world

Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн эрүүл мэндээрээ хохирч буй эрсдэлийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн Толгойн мэс заслын тасгийн их эмч Т.Дашням анхааруулж байна. Тэрбээр "КОВИД-ын үед архины хязгаарлалттай байхад манай хүлээн авах тасгаар бараг хүн ирж үзүүлэхээ больсон. Харин энгийн үед архитай холбоотой өдөрт тогтмол 100-200 орчим хүн байнга ирдэг байсан. Гавал тархины хүнд гэмтэл авах гол шалтгааны нэг нь архи болдог. Хэдийгээр шууд утгаараа нөлөөлөхгүй байгаа ч үндсэн суурь шалтгаан болж байдаг. Архидаг согтуурч хоорондоо зодолддог, согтуурсан үедээ машин тэрэг бариад осол гаргадаг. Улмаар тархи гэлтгүй хүзүү, нуруу, цээж хэвлий гэх мэтчилэн эрхтэндээ хүнд гэмтэлтэй ирж байгаа. Цаашлаад амьдралын чадвар алдагдах эрсдэлтэй. Энэ архийг болдог бол хориод хаячихмаар л байгаа юм. Эрүүл мэндийн байгууллагын ачаалал буурна. Архины хэрэглээг багасгавал хүнд гэмтлүүд дотроос тархины гэмтэл буурах боломжтой. Тархины гэмтлийн салбараас том ачаа хөнгөлөх болов уу" гэлээ. ВИДЕО:

Read full article →