Depository of News

Ай наанаа, Айсуй хүлгийн төвөргөөн зэрэг 11 хөгжмийн бүтээл багтсан "Улаанбаатар" пянзыг НЗДТГ-ын дэмжлэгтэйгээр бүтээжээ

newsdepo.com · world

Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, “Улаанбаатар” соёлын брэндийг бий болгох зорилгын хүрээнд “Улаанбаатар” пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ. Энэ тухай “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар “Авьяасаар бүтээсэн 20 жил уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой"-г онцоллоо. “Улаанбаатар” пянзанд: Миний Улаанбаатар Дөрвөн уул Хангарьдын дуулал Үйлсийн сайхан Улаанбаатар Улаанбаатарын тухай дуу Улаанбаатарын үдэш Хангарьд Модун 1963 Ай наанаа Айсуй хүлгийн төвөргөөн зэрэг хөгжмийн бүтээл багтжээ. Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол 2026 оны аравдугаар сарын 30-ны 11:40 цагт Улаанбаатар театрын "Үзэсгэлэнгийн танхимд" болох аж.

Read full article →