Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Финланд Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөсөн. Айлчлалын үеэр гурван улстай хамтарсан бизнес форумыг зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны гэрээ хэлцлийг амжилттай хийжээ.
