Depository of News

"Түймрийн хохирол тогтоох ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүлэг Нөмрөгийн ДЦГ-руу нислээ"

newsdepo.com · world

Түймрийн хохирол тогтоох ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүлэг Халхгол сумын төвөөс Нөмрөгийн дархан цаазат газар руу ниссэн талаар Нөмрөгийн Дархан Цаазат Газ рын захиргаанаас мэдээллээ. 469.0 мянган га буюу 79.8% нь түймэрт өртөөд буй Нөмрөгийн ДЦГ-ын хохирлыг үнэн бодитой гаргахын тулд бүх цэгүүд дээр очих хэрэгцээ шаардлага байгаа ба машин техник явах бололцоотой бүх газраар нь явсан хэдий ч цааш уул, хад асга, даваа гүвээ ихтэй, намаг шавартай, цас хялмаалсан байгаа учир машин техник явах боломжгүй байгаа аж. Иймд тус шинжээчдийн баг нь ДЦГ-ын бартаа саад ихтэй, авто тээврээр хүрэх боломжгүй цэгүүдэд хүрч түймрийн хохирлын хэмжээг тогтоохоор хамтран ажиллах юм байна. Нөмрөгийн Дархан Цаазат Газар

Read full article →