Depository of News

Энэ онд залилах, хулгайлах зэрэг гэмт хэргүүд хамгийн их бүртгэгджээ

newsdepo.com · world

Цагдаагийн байгууллагад энэ оны есдүгээр сарын байдлаар 231,767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 39.7 хувь нь гэмт хэргийн шинжтэй, 60.3 хувь нь зөрчлийн шинжтэй гомдлууд эзэлж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ оны эхний есөн сард бүртгэгдсэн 231,767 гомдол, мэдээллээс 41,441 гэмт хэргийн шинжтэй байгаа ба үүнээс дараах дөрвөн гэмт хэрэг хамгийн их бүртгэгдсэн буюу нийт гэмт хэргийн 68.3 хувийг эзэлж байгаа аж. Залилах гэмт хэрэг 13,731 Хулгайлах 6,794 Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7,788 Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1,800 гэмт хэрэг бүртгэгджээ. Орон сууцны залилах гэмт хэрэгтэй холбоотойгоор 40 албан хаагчтай ажлын хэсэг гараад байгаа ба хохирсон иргэдийн асуудлаар түргэн шуурхай ажиллана гэв.

Read full article →