Өнөөдөр М:1 "Таван шар-Офицеруудын ордон" чиглэлийн автобусны хүлээгдлийн хугацаа ихэсжээ
Өнөөдөр(2026.10.27) 11:00 цагийн байдлаар нийслэлийн төв замаар зорчдог нийтийн тээврийн "М:1 Таван шар-Офицеруудын ордон" чиглэлийн замд авто машины урсгал эрс нэмэгдэж, хүлээгдлийн хугацаа ихсэж эхэлжээ. "Тус чиглэлийн автобусыг заримыг нь богино эргэлтээр явуулах, иргэдэд чирэгдэлгүй, хүлээгдлийн хугацааг богиносгох зорилгоор шуурхай арга хэмжээ авч байна. Нийтийн тээврийн автобус саатаж, хүлээгдэл үүсэхэд шатахуунд дугаарлаж буй жолооч нар машинаа буруу байршуулсан үйлдэл нөлөөлж байгаа тул автобусанд саад болохгүй байхыг хичээгээрэй" хэмээн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв. Автобус удаан хүлээсэн иргэд, ирсэнд нь чихцэлдэж суух, багтахгүй үлдэх зэргээр хохирч байгааг хэлж буй.
