Depository of News

Орон сууцны В1 давхрын зогсоолоос татвар авахыг цуцлах өргөдөлд 100,000 гаруй хүн цахим гарын үсгээ зурлаа

newsdepo.com · world

Орон сууцны В1 давхрын дулаан зогсоолоос үл хөдлөх хөрөнгийн татвар авч байгааг цуцлах өргөдлийг иргэн О.Батхүү санаачилсан. Уг өргөдөл 100,000 хүний гарын үсгийг цуглуулах зорилгодоо хүрсэн байна. Одоогийн мөрдөгдөж буй хууль, дүрмийн дагуу орон сууцны В1 давхрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй зогсоолоос хаяг байршлаас нь хамаарч 0.6, 0.8 болон нэг гэсэн ялгаатай хэмжээтэйгээр татвар ногдуулж байгаа юм. Иймд иргэн О.Батхүү Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, "Иргэний өмчилж байгаа, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа нэг авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөхийн албан татвараас чөлөөлнө" гэж тусгуулах санал гаргасан. Арваннэгдүгээр сарын 5-нд өргөдөл санал авч дуусмагц "Боловсруулалт хийгдэх", "Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх" шатуудаар үргэлжилнэ.

Read full article →