Өчигдөр 18:00 цагийн байдлаар 9 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлжээ
Өчигдөр буюу 10 дугаар сарын 26-ны 18:00 цагийн байдлаар 9 зам тээврийн осол Замын хөдөлгөөний удирдлагын төвд бүртгэгдсэн нь зохиомол түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. Эдгээр осол, саад нь тухайн чиглэлийн хөдөлгөөний хурдыг удаашруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг бууруулсан байна. Иймд жолооч та жолооны ард суусан л бол анхаарлаа 100 хувь төвлөрүүлж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг нэн тэргүүнд хамгаалан, Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөв.
