Depository of News

МАН-ын бүлгийн хурлаар 2027 оны төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танах асуудлыг хэлэлцжээ

newsdepo.com · world

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр /2026.10.26/ Төрийн ордонд болж, хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээлэл сонссон байна. Дэд хорооноос УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы тухай, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд тусгасны дагуу зөвлөмж гаргасныг УИХ-ын гишүүн Б.Хэрлэн бүлгийн гишүүдэд танилцуулав. Хоёрт Монгол Улсын 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгтэй холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар иргэдээс санал авсны үндсэнд Оюутолгойн ногдол ашгийн хоёр их наяд төгрөгөөр хийх хөрөнгө оруулалтуудыг буцааж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 2027 оны төсөвт өөрчлөлтүүд орно. Зайлшгүй шаардлагатай малын вакцин, үдийн цай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийн зардлыг санхүүжүүлэхийн тулд өргөн барьсан төсвийн төслийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлуудыг 10-20 хувиар танаж зохицуулахаар болсныг танилцуулав.

Read full article →