Хурлаа хий. Тэмдэглэлээ Чимэгэ Протоколд даатга
Хуралд цаг зарцуулдаг биш, хурлаас гарсан шийдвэрээ ажил хэрэг болгодог шинэ үе эхэлж байна. Байгууллага бүрийн өдөр тутмын ажилд хурал, уулзалт салшгүй хэсэг байдаг. Шинэ санаа хэлэлцэх, асуудал шийдэх, төлөвлөгөө гаргах гээд олон чухал ажил хурлын ширээний ард өрнөдөг. Гэвч хурал дууссаны дараа ярьсан зүйлсээ нэгтгэх, тэмдэглэл боловсруулах, хариуцах эзэн болон хугацааг тодорхойлох, шийдвэрүүдийг холбогдох хүмүүст хүргэх гээд бас нэг ажил эхэлдэг. Тэгвэл бид хурлын дараах энэ ажлуудад хэр их цаг зарцуулж байна вэ? Чимэгэ Протокол нь хурлын яриаг бичвэр болгон хөрвүүлэх, оролцогчдын яриаг ялган таних, хурлын тэмдэглэл болон гол санааг нэгтгэхэд туслах хиймэл оюун ухаанд суурилсан шийдэл юм. Ингэснээр байгууллагууд хурлын үеэр яригдсан чухал мэдээллийг алдалгүй хадгалж, дараагийн ажлаа илүү цэгцтэй үргэлжлүүлэх боломжтой. Хурлын ярианаас бэлэн тэмдэглэл хүртэл Хурлын үеэр тэмдэглэл хөтлөх гэж ярианаас хоцрох, чухал санаагаа мартах, хурлын дараа тэмдэглэлээ дахин дахин засах шаардлагагүй боллоо. Чимэгэ Протокол нь хурлын үйл явцыг илүү хялбар, үр дүнтэй болгоход дараах байдлаар тусална. 1. Яриаг алдалгүй бичвэр болгоно Хурлын үеэр ярьсан мэдээллийг 97%-ийн нарийвчлалтай бичвэр болгон хөрвүүлснээр аудиогоо дахин дахин сонсож шивэх ажлыг хөнгөвчилнө. Мөн байгууллагын онцлог нэр томьёог таних боломж нь мэргэжлийн хэлэлцүүлгийн мэдээллийг илүү цэгцтэй боловсруулахад тусална. 2. Хэн юу хэлснийг ялгана Олон хүн оролцсон уулзалтад хэн ямар санал гаргасан, ямар асуудал хөндсөн, ямар мэдээлэл өгснийг эргэн харах боломжтой. Ингэснээр хэлэлцүүлгийн явцыг сэргээн санах, мэдээллийг зөв хүнд холбох ажил хялбар болно. 3. Урт хэлэлцүүлгээс гол санааг олно Хурлын бүх тэмдэглэлийг эхнээс нь дуустал уншихын оронд гол агуулга, чухал санаа, дүгнэлтэд төвлөрөх боломжтой. Энэ нь удирдлагууд болон багийн гишүүдэд мэдээллийг хурдан боловсруулахад тусална. 4. Тэмдэглэлээ хуваалцах Хурлын тэмдэглэлээ PDF, DOC зэрэг форматаар авах, холбогдох мэдээллийг багийнхантайгаа хуваалцах боломж нь хурлын дараах мэдээлэл солилцоог илүү хялбар болгоно. Чимэгэ Протоколыг ашигласнаар байгууллагууд хурлын тэмдэглэл боловсруулахад зарцуулах давтагддаг ажлыг багасгаж, мэдээллээ цэгцтэй хадгалан, шийдвэрт төвлөрөх боломжоо нэмэгдүүлнэ. Ялангуяа удирдлагын хурал, төслийн багийн уулзалт, ажлын явцын хэлэлцүүлэг, харилцагчтай хийх уулзалт зэрэг олон төрлийн уулзалтад хурлын мэдээллийг цэгцлэх хэрэгцээ бий. Тиймээс танай байгууллагад зориулан давтагддаг ажлыг хөнгөвчлөх AI OFFICE багцыг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах: protocol.chimege.com/landing Утас: 77401140
