Арваннэгдүгээр сарын эхээр харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч агаарын температур огцом буурах, цочир хүйтрэх зэрэг үзэгдэл ажиглагдана
Арваннэгдүгээр сарын эхэн болон хоёрдугаар арван хоногт харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч агаарын температур огцом буурах, цочир хүйтрэх зэрэг үзэгдэл ажиглагдах магадлалтай байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Гол хүйтрэлт нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ажиглагдах төлөвтэй байгаа юм байна. 11-р сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу байх төлөвтэй гарчээ. Иймд малчид хадлан тэжээл бэлтгэх, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг хангах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үеийн богино хугацааны цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг зөвлөв. МЭДЭЭЛЭЛ УНШИХ ЗААВАР: Тухайн сарын олон жилийн дундаж цаг агаарын төлөв ямар байдаг, энэ жил тухайн дунджаас ямар байх талаар мэдээллийг текстээр уншихаас гадна харьцуулсан газрын зургуудыг гүйлгэж үзвэл илүү ойлгомжтой байх болно. Өнгө нь тодрох тусам ихсэж байгаа утгыг илтгэнэ. Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утга юм "11-р сард агаарын дундаж температур ихэнх нутгаар хүйтэн байна" 11-р сарын агаарын температурын ОЖД нь: Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -12…-18°C, Хөвсгөлийн уулархаг нутгаар -18...-22°C, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Дорнодын тал газраар -2...-8°С, бусад нутгаар -8...-12°C хүйтэн байдаг байна. 2026.11-р сард агаарын температур: Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Төвийн аймгуудын нутгаар . Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Зүүн аймгуудын нутгаар . Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар . Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. [Н–агаарын температур ОЖД–ийн орчим, Х–агаарын температур ОЖД-аас хүйтэн ] 2026 оны 11-р сард 11–р сарын агаарын температурын ОЖД "11-р сард хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ахиу орно" 11-р сард ОЖД–аар: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм цас ордог байна. 2026.11-р сард Баруун аймгуудын нутгаар. Хур тунадас Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна. Төвийн аймгуудын нутгаар . Хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байна . Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн цасан шуурга шуурч болзошгүй байна. Зүүн аймгуудын нутгаар . Хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна. Говийн аймгуудын нутгаар . Хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна. [Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу ] 2026 оны 11–р сарын нийлбэр хур тунада 11–р сарын нийлбэр хур тунадасны ОЖД
