Depository of News

О.Өмөрбек: "Мобиком Корпорац" хохирлыг тогтооход хэрэгтэй байгаа зардал, тусламж дэмжлэгийг бүх талаас нь үзүүлнэ

newsdepo.com · world

Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-ны өдөр хээрийн түймэр гарсан. Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээг тогтоох асуудлаар төрийн байгууллагуудын холбогдох албаныхан болон "Мобиком Корпорац"-ийн төлөөллийг оролцуулсан шуурхай хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болсон. Гэрэл зургийг TV5 Mongolia-ийн шууд дамжуулалтаас авав Хуралдааны дараа "Мобиком Корпорац"-ийн хуулийн албаны захирал О.Өмөрбек тус түймрийн хохирлыг тогтоох ажилд туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийллээ. Тэрбээр "Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хохиролтой холбоотой байгуулсан ажлын хэсэгт бид ороогүй. Гэхдээ биднийг уг асуудалтай холбогдсон гэдэг утгаар дуудаж ярилцлаа. Тухайн асуудлын талаар "Мобиком Корпорац" мэдэгдэлдээ дурдсан. Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт болсон үйл явдалд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын хуулиар хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Бид эрх зүйт төртэй ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Хэний ч гэм бурууг хууль шүүхийн хүчин төгөлдөр тогтоол гарсны дараа тогтоодог. Бид одоогоор гэм буруугийн асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаах байгууллага шалгах ажиллагаа хийж байгаа. "Мобиком Корпорац" байгаль орчны үнэлгээтэй холбоотой хохирлыг тогтооход улс орондоо хэрэгтэй байгаа зардал, тусламж дэмжлэгийг бүх талаас нь үзүүлнэ" гэлээ.

Read full article →