Depository of News

Богд банк Монголын бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих 15 сая ам.долларын санхүүжилт татлаа

newsdepo.com · sport

Богд банк Монгол Улсын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор олон улсын хөрөнгө оруулалтын менежментийн байгууллага “BlueOrchard”-аас 15 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ. Богд банк нь харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх зорилгоор олон улсын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудтай хамтран ажилладаг. BlueOrchard байгууллагатай хэрэгжүүлж буй энэхүү түншлэл нь олон улсын хөрөнгө оруулагчдын Богд банканд хүлээлгэж буй итгэлийг илэрхийлж байгаагаас гадна бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, тогтвортой өсөлтийг дэмжих чухал ач холбогдолтой юм. BlueOrchard байгууллагын тухай Тус байгууллага нь 2001 онд байгуулагдсан, Швейцарь улсад төвтэй, олон улсын хөгжлийн хөрөнгө оруулалтын менежментийн нөлөө бүхий компаниудын нэг юм. Өдгөө дэлхийн 100 гаруй оронд хөрөнгө оруулалт хийж, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өсөлт, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэн ажиллаж буй юм. Тус байгууллагын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу. Богд банкны тухай Богд банк нь 2014 оноос хойш Монгол Улсын банк, санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банк бөгөөд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэн ажилладаг. Тус банк нь харилцагчдынхаа бизнесийн өсөлт, хөгжлийг дэмжих, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бизнесийн зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, Монгол Улсын хувийн хэвшлийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу. Итгэл түгээнэ – Богд банк

Read full article →