Depository of News

Ирэх сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллана

newsdepo.com · world

Нийслэлд томуугийн вакцинжуулалт 96%-тай үргэлжилж байгааг НЭМГ-аас мэдээлэв. Томуу, томуу төст өвчний тархалт 11 дүгээр сард оргил үедээ хүрдэг байна. Энэ үеэр буюу 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн томуугийн улиралд Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Тодруулбал ажлын өдөр 20:00 цаг, амралтын өдөр 17:00 цаг, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллах юм байна. Түүнчлэн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг төвийн дөрвөн дүүрэгт олон нийтийн эрүүл мэндийн 86 ажилтныг нэмэлтээр ажиллуулахаар бэлтгэл хангаж байгаа аж.

Read full article →