М банк Ази, Номхон далайн бүсийн “Хамгийн инновацлаг банк”-аар шалгарлаа
Дэлхийн банк санхүүгийн салбарын нэр хүндтэй, томоохон шагналуудын нэг болох Global Finance сэтгүүлээс “World’s Best Digital Bank Awards 2026” шилдгүүдээ нэрлэж, M банк Ази, Номхон далайн бүсийн “Хамгийн инновацлаг дижитал банк” болон “Оны шилдэг Необанк” дэд ангиллуудад шалгарлаа. 27 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү шагналыг олон улсын шүүгчдийн өндөр шалгуур, салбарын судалгаанд үндэслэн олгодог бөгөөд М банкны хувьд Global Finance-ийн үнэлгээг хоёр дахь жилдээ хүртлээ. Өнгөрсөн онд бид Монгол Улсын “Best Consumer Digital Bank”, “Best Digital-Only Bank”, “Best Online Product Offerings” гэсэн гурван ангилалд шалгарч байсан бол энэ жил дижитал банкны инноваци болон Необанкны чиглэлд амжилтаа ахиулж, Ази, Номхон далайн бүсийн дэд ангиллуудад шилдгээр нэрлэгдлээ. Энэ жилийн хувьд М банк “Хамгийн инновацлаг дижитал банк” дэд ангилалд Хонконгийн Bank of China, Индонезийн Bank Mandiri, Японы Rakuten Bank, Шри Ланкийн Commercial Bank of Ceylon, Тайванийн Taiwan Business Bank зэрэг улсдаа шилдгээр шалгарсан банкнуудтай бүс нутгийн түвшинд өрсөлдөн, дижитал банкны инновацаараа онцгойрлоо. Харин “Оны шилдэг Необанк” ангилалд Хонконгийн ZA Bank, Филиппиний CIMB зэрэг необанкны чиглэлээр шалгарсан банкнуудтай өрсөлдөж, бүс нутгийн ялагчаар тодорсон юм. М банк харилцагчдын өдөр тутмын санхүүгийн хэрэгцээнд нийцсэн дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсээр байна. Бид салбаргүй, дараалалгүй, бүрэн дижитал банкны үйлчилгээг цаашид ч тасралтгүй хөгжүүлж, дассанаас өөр туршлагыг бий болгосоор байх болно. Дассанаас чинь өөр - М банк
