Д.Баярхүү: Гуравдагч хөршийн хүрээ Умард Европ руу тэллээ
Уран сайхны мэдрэмжээрээ ямагт туйлширдаг монголчууддаа зориуллаа гэж байгаад өмнөх нийтлэлээ толилуулсан. Туйлршалыг чинь эерүүлэхээр (ялимгүй хэтрүүлэг шүү!) Монгол Төрийн тэргүүн НАТО-гийн хоёр улс (Нэг нь бүр саяхан элссэн гээч! Тэгж элссэнээ үндэснийхээ баяр бахдал болгож буй Финланд), одоо НАТО-гийн илт дайсан болчихоод буй бас нэг улс (Беларусь) руу Төрийн айлчлал хийлээ.
