Depository of News

ХАРЬЦУУЛАЛТ: 2023 онд Нөмрөгийн ДЦГ-ын 76% нь түймэрт өртөхөд хохирлын үнэлгээ нь ₮3.6 тэрбум гарч байжээ

newsdepo.com · world

Цаг уур, орчны шинжилгээний газрын ой хээрийн түймрийн ажиглалтын мэдээгээр Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Бичигтийн өндрүүд” болон Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан галын улмаас нийт 528.8 мянган га талбай шатаад байгаа юм. 2026 онд Нөмрөгийн ДЦГ-ын 76 хувь түймэрт өртөж байсан бол 2026 онд 79.8% нь түймэрт өртөөд байна Үүнээс Нөмрөгийн ДЦГ-ын нутаг дэвсгэрийн 469.0 мянган га буюу 79.8% нь түймэрт өртсөн байна. Одоогийн байдлаар мэргэжлийн байгууллагууд 30 хоногийн дотор хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байгаа билээ. Эргэн сануулахад 2023 онд Нөмрөгийн Дархан цаазат газарт мөн их хэмжээний гал гарч байсан ба тухайн үед тус дархан цаазат газрын нийт 587.7 га газраас 76 хувь нь буюу 447.0 мянган га орчим талбай шатаж нийт 3.6 тэрбум төгрөгийн хохирлын үнэлгээ гарч байжээ. Уг үнэлгээг нарийвчилбал: Бэлчээрт 3 тэрбум 463 сая 803 мянган төгрөгийн хохирол Амьтанд 128 сая 248 мянган төгрөгийн хохирол /Тухайн үед 40 цагаан зээр, 1 Дорнын молцог хандгай, 3 халиун буга, 5 бор туулай, 1 зэрлэг нугас, 1 тас, 1 дагуур зараа шатаж байжээ./ Байр, сууц, автомашины гэмтэл, тэмдэг тэмдэглэгээний хохирол 7 сая 950 мянган төгрөг Шатах тослох материал, томилолт болон бусад зардалд 7 сая 517 мянга 100 төгрөг зарцуулсан гэж тооцож байсан байна. 2023 онд гарсан түймрийг 2026 онд гарсан түймэртэй харьцуулан харвал: Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гадна 59.8 мянган га талбай түймэрт өртсөн гэдгийг санах нь зүйтэй юм. ЦУОШГ Хохирол амссан бүс нутаг аль болох хурдан нөхөн сэргэхийг чин сэтгэлээсээ хүсэхийн зэрэгцээ үүний төлөөх арга замыг "Мобиком Корпорац" ХХК-ийн хамт идэвхтэй эрэлхийлэх болно гэдгийг Япон Улсын Элчин Сайдын Яамнаас мэдэгдээд буй. Түймэр хэр цар хүрээтэй тархсан зураглалыг ЭНД ДАРЖ харна уу.

Read full article →