Depository of News

Г.Уянга: Түрээслээд өмчлөх байр зөв иргэддээ очиж байгаа эсэхийг хянах ёстой сайтуудын эзэд өөрсдөө хуваан авсан байна

newsdepo.com · world

Иргэн Г.Уянга өнөөдөр ээлжит мэдээллээ нийслэлийн төв талбайд хийлээ. Тэрбээр сүүлийн хоёр долоо хоног орчмын хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатартай холбоотой баримт мэдээллийг ээлж дараатайгаар танилцуулж байгаа юм. Өнөөдөр иргэн Г.Уянга "Өмнө нь би та бүхэнд Н.Өнөрцэцэг тэргүүтэй сэтгүүлчид хэрхэн иргэдийн газрыг авсан тухай, хэрхэн их хэмжээний мөнгөөр гэрээлдэг тухай нээлттэй мэдээллийн сангаас шүүж хүргэсэн. Эдгээр сэтгүүлч зөвхөн газар, мөнгөөр зогсоогүй, байр авсан байна. Хамгийн харамсалтай нь тэдний авсан эдгээр байр нь орон сууцанд орох гэж нүдээ ширгэтэл хүлээсэн, итгэж найдаж хүсэлт өгсөн мянга мянган өрхийн боломжийг булаасан, итгэмээргүй увайгүй үйл явдал болсон байна. Эдгээр байр нь төрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны боломж хомс иргэд, насаараа зүтгэсэн төрийн албан хаагч, олон хүүхэдтэй өрх толгойлсон гэр бүл, гэнэтийн аюулаас болж орон гэргүй болсон иргэдэд олгогддог түрээслээд өмчлөх орон сууцны төсөл байсан юм. Эдгээр сайт нь Хатан туулаа хамгаалахаар явж байхад байж боломгүйгээр гутааж байгаа Хотын дарга асан Х.Нямбаатарын үгийг шууд нийтэлж, Г.Уянга ээжийгээ зоддог, хулгайчийн хүүхэд гэх мэтээр маш бүдүүлгээр цовдолж байсан. Нээлттэй сангуудын мэдээллийг ухаж үзэхэд өөрөө харамсаж, сэтгэл өвдөж байна. Учир нь эдгээр орон сууц нь зөв иргэдэд очиж байгаа эсэхэд хяналт тавих ёстой сайтуудын эзэд өөрсдөө хувааж авсан байна" гэлээ. Мөн тэрбээр "Нийслэлийн удирдлагаас олгосон байруудын мэдээллийг хүргэе. Эгүүр сайтын эзэн Ж.Мядагбадамын "Логоо" ХК-ийн нэр дээр 2023 оны нэгдүгээр сарын 12-ны комиссын шийдвэрээр Б овогтой О-гийн нэр дээр байр олгосон Товч.мн сайтын эзэн Д.Майцэцэгийн "Товч медиа" компанийн нэр дээр 2023 оны дөрөвдүгээр сарын 3-нд Б овогтой А-гийн нэр дээр байрыг нийслэлээс олгосон Цахиур.мн сайтын эзэн Ц.Анхзулын компанийн нэр дээр 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн комиссын шийдвэрээр Б овогтой З-д байр олгожээ Зөв.мн сайтын эзэн Г.Долгорсүрэнгийн компани дээр НЗДТГ-ын 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн албан шийдвэрээр Х овогтой Е-гийн нэр дээр орон сууц олгогдсон 2023 оны нэгдүгээр сарын 12-ны комиссын шийдвэрээр Ж... компанийн бүртгэлээр сэтгүүлч С.Будрагчаагийн нэр дээр нийслэлээс байр олгосон. Надад батламжууд нь бий. Түрээсээ төлж байгаад өөрөө өмчилж авдаг юм байна. Үүн дээр нэмэгдээд нийслэлийн үйл ажиллагааг сурталчилдаг Хэвлэл мэдээлэл хариуцсан Хотын даргын 13 хэвлэлийн ажилтан өөрсдөө мөн байр авчээ" гэв.

Read full article →