Авлигатай тэмцэх газраас өгсөн зөвлөмжийн дагуу 761,1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн “Өмнөговь аймгийн удирдах албан тушаалтнууд Цагаан хад-Гашуунсухайт чиглэлийн хилийн боомт хүртэлх 30.8 км ачаа тээврийн замыг нэр бүхий компанид эзэмшүүлж, замын хураамжийн орлогоос ашиг хүртдэг” гэх агуулга бүхий гомдол мэдээллийг хянаж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар зөвлөмж хүргүүллээ.
