Depository of News

Оюутолгойн ногдол ашгийн мөнгөөр ДЦС-VI болон 10 аймгийн дулааны станц барих агуулгатай хуулийн төслийг Засгийн газар татан авлаа

newsdepo.com · world

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2027 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас 2027 оны төсвийн төслийг дагалдуулан долоон хууль, гурван тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслүүдийн эхний хэлэлцүүлгийг өчигдөр явуулж дууссан бөгөөд өнөөдөр санал хураалт явуулж үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдэх байлаа. Тэгвэл Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, ирэх оны төсвийн төсөл хамт өргөн мэдүүлсэн хуулиуд дундаас Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг татан авах албан бичгийг УИХ-ын даргад өгчээ. УИХ-ын дарга чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдэд Ерөнхий сайд Н.Учралын гаргасан тус саналыг уншиж танилцуулснаар Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээргүй болж байна. Тус хуулийн төсөл нь нэг удаагийн шинж чанартай байсан бөгөөд Оюутолгойн ногдол ашгаас орж ирэх гурван их наяд төгрөгийн хоёр их наяд төгрөгөөр ДЦС-6, 10 аймгийн дулааны станц, аймгуудад 300 ортой дотуур байр барих гэх мэт төслүүдийг санхүүжүүлэх агуулгатай байв. Тодруулбал Оюутолгойн ногдол ашгийн мөнгөөр 300 МВт-ын Дулааны цахилгаан станц-VI төслийн хөрөнгө оруулалтад 400 тэрбум төгрөг, "10 аймгийн дулааны станц төсөл"-ийг барьж дуусгахад 508 тэрбум төгрөг зарцуулахаар 2027 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн байсан. Гэвч Засгийн газар ээлжит бусаар хуралдаж тус хуулийн төслийг татан авлаа. ВИДЕО:

Read full article →