Depository of News

Мөрөөдөлдөө хүрэх зай – 0 км

newsdepo.com · world

МОНГОЛЫН МЯНГА МЯНГАН СУРАГЧ 30 ДИЖИТАЛ АНГИТАЙ БОЛЛОО Мобиком групп 30 жилийн ойн хүрээнд “Smart Education” төслийнхөө энэ жилийн сүүлийн дижитал ангийг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар сургуульд хүлээлгэн өглөө. Ингэснээр Монголын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт нийт 30 дижитал анги байгуулж, хүүхдүүдийн сурах, хөгжих боломжийг ойртууллаа. Анх 2021 онд цар тахлын үеэр цахим хичээлдээ хамрагдахад хүндрэлтэй байсан сурагчдыг гар утас, датагаар хангахаас эхэлсэн “Smart Education” төсөл жилээс жилд өргөжсөөр өдгөө өндөр хурдны интернэт, зөөврийн компьютер, ухаалаг дэлгэц бүхий дижитал ангиудаар дамжуулан хүүхдүүдэд шинэ технологи ашиглаж, бие даан суралцах боломжийг бүрдүүлж байна. Зургаан жилийн хугацаанд тус төсөл Монгол орон даяар 60 мянга гаруй сурагч, 2,500 гаруй багшид хүрч чадлаа. Ийнхүү Мобиком групп 30 жилийн ойгоороо хэрэглэгчидтэйгээ хамт Монголын мянга мянган сурагчийн суралцах орчин, нөхцөлийг сайжруулж, 30 дижитал анги байгуулах зорилгоо биелүүллээ. МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ ЗАМЫГ ХАМТДАА ОЙРТУУЛЪЯ 30 дахь дижитал ангиа хүлээлгэн өгсөн ч “Smart Education” төслийн ажил үүгээр зогсохгүй. Энэ жил “Мөрөөдөлдөө хүрэх зай — 0 км” уриан дор хэрэгжсэн төслийн хүрээнд төвийн болон алслагдсан сумдын хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл, дуу хоолойг олон нийтэд хүргэх шинэ боломжийг нээж байна. Бид хот, хөдөөгийн хоорондох холын зайг арилгаж чадахгүй. Харин хүүхдүүдийн сурах боломжийг ойртуулж, мөрөөдөлдөө хүрэх зайг 0 км болгохын төлөө ажиллаж чадна. Монголын өнцөг булан бүрд амьдарч буй зургаан сурагчийн мөрөөдөл, түүхээр аялж, “Smart Education” төслийн зургаан жилийн замнал, үр дүнтэй танилцах боломжийг mobicom.mn сайтын “Smart Education” цэсэд бүрдүүллээ. Багш, сурагчид, эцэг эхчүүд сургууль дээрээ тулгамдаж буй асуудлыг тус вэб хуудсаар дамжуулан хуваалцах, бусдын хуваалцсан асуудалд саналаа өгч, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг тодорхойлоход хувь нэмрээ оруулах боломжтой. ЭНД дарж, хүүхэд бүрийн мөрөөдөлдөө хүрэх замыг нэг алхмаар ойртуулаарай.

Read full article →