Depository of News

ЭСЯ: Нөмрөгийн ДЦГ-т "Мобиком Корпорац"-ийн тээврийн хэрэгслээс үүдсэн хээрийн түймэр ноцтой хохирол учруулсанд анхаарлаа хандуулж байгаа

newsdepo.com · world

Нөмрөгийн Дархан Цаазат газарт түймэр гарсантай холбоотойгоор Япон Улсын Элчин Сайдын Яамнаас харамсал илэрхийлснийг хүргэе. Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт "Мобиком Корпорац" ХХК-ийн тээврийн хэрэгслээс үүдсэн хээрийн түймэр ноцтой хохирол учруулсан асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд үүнд туйлын ихээр санаа зовниж байна. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье. Энэхүү хээрийн түймэртэй холбоотой хийгдэж буй шалгалт зэрэг нь бодит баримт болон хууль тогтоомжид үндэслэн зохих ёсны дагуу явагдана гэдэгт итгэж байна. Хохирол амссан бүс нутаг аль болох хурдан нөхөн сэргэхийг чин сэтгэлээсээ хүсэхийн зэрэгцээ үүний төлөөх арга замыг "Мобиком Корпорац" ХХК-ийн хамт идэвхтэй эрэлхийлэх болно. Япон Улсын Элчин Сайдын Яам

Read full article →