"The MongolZ" баг 14 сар үргэлжилсэн аваргын цомгүй цувралаа зогсоолоо
Цахим спортын Counter Strike-2 тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн 1win Private Club-2 тэмцээн Сербийн Белград хотноо дөрвөн өдрийн турш зохиогдож, өчигдөр аваргаа тодрууллаа. Аваргын төлөөх тоглолтод манай улсын "The MongolZ" баг ОХУ-ын "PARIVISION" багийн эсрэг хүч үзэж, 3:0 онооны харьцаатай илт давуутай ялалт байгууллаа. Ийнхүү тэд 14 сар үргэлжилсэн аваргын цомгүй цувралыг зогсоож байгаа юм. Хамгийн сүүлд 2025 оны наймдугаар сард "Esports World Cup 2025" тэмцээнд аваргын цом өргөснөөс хойш ямар нэгэн тэмцээнд түрүүлээгүй байлаа. Мөн дэлхийн чансаагаа 12 байр урагшлуулж, 23 дугаар байрт бичигдэж эхлэв. "The MongolZ" баг нэг гаруй жилийн хугацаанд үндсэн бүрэлдэхүүндээ хэд хэдэн томоохон өөрчлөлт оруулсны эцэст хуучин тоглогч nin9 буюу Г.Есүнтөмөрийг өнгөрсөн сард албан ёсоор эгнээндээ нэгтгэсэн. Түүнийг эгнээндээ нэгтгэсэн анхны тэмцээндээ ийнхүү түрүүлж байгаа юм.
