"Ирвэстэй нутгийн байгаль хамгаалагч гэдгээрээ бахархдаг"
Өнөөдөр “Олон улсын ирвэсийн өдөр” тохиож байна. Байгаль дэлхийн нэгэн ховор амьтан бол “Уулын эзэн” хэмээн нэрлэгддэг цоохор ирвэс юм. Дэлхийн 12 улсад тархан амьдардаг энэ ховор амьтны өлгий нутгийн нэг нь Монгол орон. Цоохор ирвэсийн тоо толгойгоор манай улс дэлхийд хоёрдугаарт БНХАУ-ын дараа ордог. Байгалийн унаган төрхөө хадгалсан өндөр уулсаар нутагладаг “Уулын эзэн”-ий тархан амьдардаг бүс нутгийн нэг нь Их Богд уулын Байгалийн цогцолборт газар юм. Тус бүс нутагт цоохор ирвэсийг хэрхэн хамгаалж, амьдрах орчныг нь хадгалан үлдээж байгаа талаар тус байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч Б.Гомбодоржтой ярилцлаа.
