ҮЙЛ ЯВДАЛ: МҮЭХ-ноос хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж, үндэсний хэмжээнд шаардлага тавьж буйгаа мэдээлнэ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд 10:00 цагт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэж, үндэсний хэмжээнд шаардлага тавьж байгаагаа мэдээлнэ. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,000,000 төгрөг болгох тухай Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт улсын хэлэлцээрээр тохирсон шийдвэрийн хэрэгжилтийг шаардаж, холбогдох байгууллагуудад удаа дараа шаардлага хүргүүлсэн байна. Богдын музейн баруун талд Уламжлалт анагаах ухааны музейд 12:00 цагт Академич Д.Цэрэнсодномын бүтээл үйлсэд зориулсан номын нээлт болно. Төрийн ордонд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Мөрдөн байцаах албанд 14:00 цагт Б.Хүсэлгоо охины эмчилгээний хандивтай холбоотой асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэн Т.Маргад-Эрдэнэ баримт бүхий гомдол гаргана.
