Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Гурван улсын төрийн дууллыг андуурсандаа Нагоя хотын захирагч уучлалт гуйв

newsdepo.com · world

Японы Нагоя хотын захирагч Ичиро Хиросава Азийн пара наадмын үеэр гурван улсын төрийн дууллыг андуурсандаа албан ёсоор уучлалт гуйжээ. Зохион байгуулагчид пара наадмын өмнө нь болсон Азийн наадмын үеэр өөр улсын төрийн дууллыг андуурч эгшиглүүлсэн алдаа гаргаж байсан бол пара наадмын үеэр дахин давтагдсан юм. Тодруулбал өнгөрсөн Даваа гарагт таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэн Тайвань болон Монголын төрийн дууллын оронд Иран улсынх эгшиглэсэн. Эмэгтэйчүүдийн K44 ангиллын 52 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав пара наадмаас алтан медаль авсны дараа ийм алдаа гаргасан билээ. Мөн тэр өдөр суугаа волейболын төрөлд учраа таарсан БНХАУ, Ираны багийн тоглолтын өмнө Хятадын төрийн дууллын оронд БНСУ-ынх эгшиглэсэн нь олныг бухимдуулжээ.

Read full article →