Паралимпын мөнгөн медалиас Азийн наадмын алтан медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ
Тамирчин хүний амжилтыг зөвхөн хүртсэн медалийн өнгөөр хэмжих боломжгүй. Түүний ард туулсан зам, даван гарсан саад бэрхшээл, өдөр бүр өөрийгөө ялан дийлэхийн төлөөх тэмцэл бий. Ялангуяа пара спортын тамирчдын хувьд ялалт гэдэг өрсөлдөгчөө ялахаас гадна өөрийн боломжийн хязгаарыг тэлж, бусдад итгэл найдвар бэлэглэхийн нэр юм. Тиймээс тэдний амжилт спортын талбайгаас хальж, нийгэмд урам зориг түгээдэг билээ. Энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа бид Монголын пара таеквондогийн тамирчин, Парисын паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнийг онцолж байна.
