Depository of News

"The MongolZ" баг Сербийн Белград хотноо зохиогдож буй тэмцээний аваргын төлөө тоглохоор боллоо

newsdepo.com · world

Цахим спортын Counter Strike-2 тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн 1win Private Club-2 тэмцээн Сербийн Белград хотноо сүүлийн өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсын "The MongolZ" баг дээд хүснэгтэд нэг, доод хүснэгтэд гурван хожил байгуулснаар аваргын төлөө тоглохоор боллоо. Тэд доод хүснэгтийн сүүлийн тоглолтод Германы "BIG" багийг хожиж 2:1 онооны харьцаатай хожиж байгуулснаар аваргын төлөө ОХУ-ын "PARIVISION" багийн эсрэг хүч үзэхээр болж байна. Аваргын төлөөх тоглолтод өнөө шөнийн 23:00 цагаас эхлэх бөгөөд "Во5" журмаар тоглох юм. Хэрэв манай улсын баг энэ тэмцээний аварга болбол дэлхийн чансаагаа 10 байраар урагшлуулна. Мөн 25,000 ам.долларын шагнал авахаар байгаа билээ.

Read full article →