Depository of News

Т.Аубакир: Захиралдаа очоод "та намайг халчхаач, гэхдээ би ажлаа хийнэ" гэж ажилгүйдлийн тэтгэмж авдаг иргэд байна

newsdepo.com · world

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2027 оны төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн долоон хуулийн төсөл, гурван УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир ажилгүйдлийн тэтгэмж яагаад тасалдаж буй асуудлаар тайлбар өгөв. Тэрбээр "Ажилгүйдлийн тэтгэмж сүүлийн гурван сар тасалдсан. 2026 онд 92 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байсан. 2027 онд Ажилгүйдлийн тэтгэмжийн сангийн төсвийг 192 тэрбум төгрөгөөр тооцож оруулж ирсэн. Тодотголын үеэр 2026 оны сүүлийн гурван сарын төсөв дээр 50 тэрбум төгрөг тавьж авсан. Он дуустал ажилгүйдлийн тэтгэмжийг саадгүй өгнө. Манай яамнаас ажилгүйдлийн тэтгэмжтэй холбоотой судалгаа явуулахад хууль бусаар тэтгэмж авч байгаа иргэд байна. Захиралдаа очоод та намайг халчхаач, гэхдээ би ажлаа хийсээр байна гэдэг. Нөгөө талдаа улирлын чанартай компаниуд үүнийг ашиглаж байна. Өвөл газар хөлдөхөөр ажил нь зогсохоор "би чамайг халсан тушаал гаргаад хавар дахиад авна, энэ хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авчих" гэж байна. Тиймээс ажилгүйдлийн тэтгэмж авах шаардлагатай иргэдэд өгнө. Хууль бус зүйлийг бууруулах журмаа баталж авсан. Өмнө нь есөн сар ажилласан хүн 76 хоногийн ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй байсан бол шинэ журмаар 12 сар ажилласан хүн 55 хоногтой тэнцэх тэтгэмж авна. Сайны хажуугаар саар зүйл байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг хийдүүлсэн асуудал байгаа учраас энэ жилийн төсөв хүрсэнгүй" гэв. ВИДЕО:

Read full article →