АЙЧИ НАГОЯ 2026: Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Монголын багийн дөрөв дэх алтан медалийн эзэн боллоо
Японд үргэлжилж байгаа Азийн пара наадмын гурав дахь өдөр Монголын баг дөрөв дэх алтан медалиа зүүлээ. Пара поуэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ аваргалав. Түүний жинд нийт найман тамирчин өрсөлдсөн. Э.Содномпилжээ эхний оролдлогоор 231 кг, хоёр дахь оролдлогоор 236 кг, гурав дахиа 246 кг-ыг өргөсөн бол эхний оролдлогоор 245 кг-ыг өргөсөн Ираны тамирчин Алиакбар Жарибшахи хоёр болон гурав дахь оролдлогоор 252 кг захиалсан ч эрүүл мэндийн шалтгаанаар гүйцэтгэж чадсангүй. Ингэснээр Э.Содномпилжээ алт, Ираны тамирчин мөнгөн медаль хүртсэн бол хүрлийн эзнээр БНХАУ-ын Лиан Жиү тодров. Ийнхүү Монголын шигшээ баг дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансаагаар 13-т жагсаж байна.
