Depository of News

Н.Номтойбаяр: Эрхүү хотод гарсан өвчин нь уушгины тахал биш болох нь тогтоогдсон

newsdepo.com · world

Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "ОХУ-д зургаан хүн хүнд халдварладаг сармагчны гаралтай халдварт цэцэг өвчнөөр өвчилсөн. ОХУ хяналтаа тавиад эмчлээд явж байгаа. Харин Эрхүү хотод гарсан өвчний улмаас 198 хүн хөл хорионд орсон. Хэд хэдэн хүн өвдсөн. Энэ өвчин нь уушгины тахал биш Ковидын төрлийн хоёр вирус илэрсэн гэх мэдээлэл өгсөн. Хөрш зэргэлдээ улсад ийм асуудал гарч байхад манай улс бэлэн байх нь чухал. Харамсалтай нь сармагчны гаралтай халдварт өвчин Монгол Улсад орж ирлээ гэж бодоход оношилгооны тоног төхөөрөмж нь байхгүй байна. Иймд хоёр байгууллагад хүсэлт тавьсан. Яаралтай оношилгооны тоног төхөөрөмжтэй болохоор ажиллаж байна" гэв.

Read full article →