Depository of News

"2027 оны төсөв хэлэлцэж байхад Баян-Өлгийн Цэнгэл сум 2026 оны төсвөө батлаагүй. Энэ зөрчлийг яаж арилгах вэ?"

newsdepo.com · world

Улсын Их Хурал(УИХ)-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2027 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Баянхонгор аймгийн Цэнгэл сум 2026 оны төсвөө батлаагүй. Одоо 2027 оны төсөв хэлэлцэж байна. Энэ тохиолдолд яах ёстой вэ" гэж асуув. Үүнд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Б.Энхбаяр "Нутгийн өөрөө удирдах байгууллага орон нутгийнхаа төсвийг баталдаг. Төв Засгийн газар, УИХ нь нутгийн өөрөө удирдах ёсны бүрэн эрхийн асуудлаар шийдвэр гаргах, оролцохыг Үндсэн хуулиар хориглосон. Иймд Иргэдийн хурлын өөрийн төсвөө батлах бүрэн эрхийнх нь асуудлаар Засгийн газар, УИХ хөндлөнгөөс оролцох боломжгүй. Шийдвэрийг өөрчлөх эрх хэмжээгүй" гэж хариуллаа. УИХ-ын гишүүн Л. Мөнхбаясгалан нэмж тодруулахдаа "Нутгийн өөрөө удирдах ёсонд халдахгүй гэж байгаа ч Баян-Өлгий аймгийн Засаг даргыг намчирхал, улстөржилтөөс огцруулсан. Мөн Ардчилсан Намын засаглаж буй сумдын Засаг дарга нарыг чөлөөлж байгаа. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум төсвөө батлаагүй энэ зөрчлийг яаж арилгах вэ. Ямар хариуцлага тооцох вэ" гэв. ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр "Засаг дарга байвал хариуцлага тооцож болох юм билээ. Дээш шатны удирдлага хариуцлага тооцно. Иргэдийн хурлыг яаж ч чадахгүй. Иргэдийн хурал бол ард түмнээсээ сонгогдсон, хамтын удирдлага. Ажлаа хийхгүй байна гээд Засгийн газар хариуцлага тооцох эрх байхгүй. Жишээ нь Булган аймгийн Сумын иргэдийн хурал нь тогтоол гаргаад Улсын Дээд Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан. Яаж ч чадаагүй" гэлээ.

Read full article →