ҮЙЛ ЯВДАЛ: “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал ба чиг хандлага” VI симпозиум эхэлнэ
ШУТИС-ийн VIII байранд 09:00 цагт “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал ба чиг хандлага” VI симпозиум эхэлнэ. Монголын Театрын музейд 11:00 цагт Монгол циркийн 85 жилийн бахархалт түүх, үе үеийн уран бүтээлчдийн алдар гавьяа, ховор нандин гэрэл зургууд, түүхэн дурсгалт үзмэрүүдийг дэлгэсэн үзэсгэлэнгийн нээлтийг зохион байгуулна. Төрийн ордонд 09:00-11:00 цагт УИХ дахь Байнгын хороод хуралдана. 14:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
