Depository of News

З.Отгондулам: “Beauty Expo 2027” гоо сайхны салбарын хөгжилд шинэ боломжуудыг нээнэ

newsdepo.com · world

Гоо сайхан, эрүүл мэндийн салбарын томоохон арга хэмжээ болох олон улсын Beauty Expo үзэсгэлэн 2027 онд зургаа дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 2027 оны хоёрдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулагдах тус үзэсгэлэн энэ удаад цар хүрээгээ тэлэхийн зэрэгцээ бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, B2B уулзалтуудыг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Үүнтэй холбогдуулан үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч “Экспо Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Отгондуламтай ярилцлаа. - Beauty Expo олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэн ирэх жил зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог юу вэ? - Үзэсгэлэн маань жилээс жилд цар хүрээгээ тэлж, гоо сайхан, эрүүл мэндийн салбарын байгууллагуудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, шинэ түнш олох, хэрэглэгчидтэйгээ ойр харилцах чухал талбар болж байна. Бид энэ удаа үзэсгэлэнгээ илүү өргөн хүрээнд зохион байгуулж, оролцогч байгууллагууд болон зочдодоо илүү олон боломж олгохоор зорьж байна. Өмнөх жилүүдийн туршлагад тулгуурлан бид зөвхөн үзэсгэлэнгийн талбайг өргөжүүлэхээс гадна салбарын байгууллагуудын харилцаа холбоог бэхжүүлж, бизнесийн хамтын ажиллагааг дэмжихэд анхаарч ажиллана. Тухайлбал, B2B буюу байгууллага хоорондын бизнес уулзалтыг илүү өргөн хүрээнд зохион байгуулж, дотоодын болон олон улсын компаниуд хоорондоо холбогдох, цаашдын хамтын ажиллагааны эхлэл тавих нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, салбарын чиг хандлагын талаарх мэдээлэл солилцох хөтөлбөрүүдийг зохион байгуулна. Ингэснээр хэрэглэгчид шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ салбарын бизнес эрхлэгчдэд шинэ боломж нээх юм. - Байгууллагууд үзэсгэлэнд оролцсоноор ямар давуу талуудыг олж авах вэ? - Зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчдийн хэрэгцээ, бүтээгдэхүүний чиг хандлага байнга өөрчлөгдөж байдаг. Ийм нөхцөлд байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчилж, хэрэглэгчидтэйгээ ойр харилцахын зэрэгцээ зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх шаардлагатай. Үзэсгэлэн нь эдгээр зорилгыг нэг дор хэрэгжүүлэх боломж олгодог. Байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдээс шууд санал хүсэлт авахын зэрэгцээ өрсөлдөөний орчин, зах зээлийн чиг хандлага, хөгжлийн шинэ боломжуудын талаар мэдээлэл авах боломжтой. Мөн салбарын бусад оролцогчидтой танилцаж, ирээдүйн хамтын ажиллагааны суурийг тавина. Мэдээж байгууллага бүрийн үзэсгэлэнд оролцох зорилго өөр. Зарим нь шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд таниулахыг, зарим нь борлуулалтаа нэмэгдүүлэхийг, харин зарим нь шинэ нийлүүлэгч, түнш олохыг зорьдог. Бид үзэсгэлэнгийн оролцогч бүр өөрийн зорилгод нийцсэн үр дүн гаргах боломжтой байх нь чухал гэж үздэг. Өнөөдөр бизнесийн өсөлт нь зөвхөн чанартай бүтээгдэхүүнээс бус, зорилтот зах зээлдээ хүрэх, найдвартай түнштэй болох, бизнесийн харилцаагаа өргөжүүлэхээс ихээхэн хамаардаг. Тиймээс бид Beauty Expo 2027 үзэсгэлэнг байгууллагууд маркетинг, борлуулалт, түншлэлээ хөгжүүлэх боломжийг нэг дор бүрдүүлсэн бизнесийн платформ болгон хөгжүүлэхийг зорьж байна. - Монголын байгууллагууд гадаадын оролцогчидтой хамтран ажиллах ямар боломжууд нээгдэх вэ? - Олон улсын үзэсгэлэнгийн нэг чухал давуу тал нь дотоодын зах зээлийн оролцогчдыг гадаадын байгууллага, брэндүүдтэй холбож, хамтын ажиллагааны шинэ боломж бүрдүүлдэгт оршино. Монголын гоо сайхан, эрүүл мэндийн салбарт шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээ нэвтрүүлэх сонирхол нэмэгдэж байгаа энэ үед олон улсын байгууллагуудтай шууд харилцах боломж чухал ач холбогдолтой. Үзэсгэлэнгээр дамжуулан Монголын байгууллагууд гадаадын брэндүүдтэй танилцаж, бүтээгдэхүүн нийлүүлэх нөхцөлийн талаар хэлэлцэх, албан ёсны борлуулагч эсвэл дистрибьютерээр ажиллах боломжийг судлах, хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг эрэлхийлэх боломжтой. Мөн мэдлэг, туршлага солилцож, үйлчилгээний чанар болон бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулахад хэрэгтэй мэдээлэл авах нөхцөл бүрдэнэ. Энэ жилийн хувьд бид B2B уулзалтуудыг өргөжүүлснээр ийм төрлийн харилцааг илүү үр дүнтэй болгохыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, байгууллагууд зөвхөн үзэсгэлэнгийн үеэр танилцаад өнгөрөх бус, цаашид хамтран ажиллах бодит боломжоо тодорхойлж, бизнесийн харилцаагаа үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. - Үзэсгэлэнд зочилсноор хэрэглэгчид ямар боломжуудыг эдлэх вэ? - Зочид гоо сайхан, эрүүл мэндийн салбарын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээтэй нэг дор танилцах боломжтой. Мөн өөр брэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харьцуулан судалж, өөрийн хэрэгцээнд тохирсон сонголт хийхээс гадна мэргэжлийн зөвлөгөө авч, салбарын шинэ чиг хандлагын талаар мэдээлэл авах боломжтой. Мөн үзэсгэлэнгийн хөтөлбөрийн хүрээнд бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, сургалт, илтгэл, бусад сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Оролцогч байгууллагуудын санал болгож буй урамшуулал, тусгай хөтөлбөрүүд ч зочдын сонирхлыг татах болно. Бид зочдод зөвхөн худалдан авалт хийхээс гадна шинэ зүйл сурч мэдэх, өөрт хэрэгтэй мэдээллээ авах, олон төрлийн сонголтыг харьцуулан судлах боломжтой орчныг бүрдүүлэхийг зорьдог. - Цаашид Beauty Expo олон улсын гоо сайхан, эрүүл мэндийн үзэсгэлэнг ямар түвшинд хүргэхээр зорьж байна вэ? - Бид үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж, зохион байгуулалтын чанар болон оролцогчдод өгөх үр өгөөжийг үе шаттайгаар сайжруулахыг зорин ажиллаж байна. Цаашид олон улсын байгууллага, брэндүүдийн оролцоог нэмэгдүүлж, дотоодын компаниудын хувьд гадаад зах зээлтэй холбогдох боломжийг өргөжүүлэх болно. Үзэсгэлэнгийн цар хүрээг тэлэхийн зэрэгцээ зохион байгуулалтын чанарыг сайжруулж, бизнесийн хамтын ажиллагаанаас гарах үр өгөөжийг нэмэгдүүлэх нь бидний хувьд чухал юм. Beauty Expo нь салбарын байгууллагууд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулдаг, хэрэглэгчид шинэ мэдлэг мэдээлэл авдаг, бизнес эрхлэгчид харилцан ашигтай түншлэл бий болгодог олон улсын хэмжээний платформ болон хөгжөөсэй гэж хүсэж байна. Эцэст нь хэлэхэд, үзэсгэлэнгийн хөгжил нь зөвхөн зохион байгуулагчийн хүчин чармайлтаар бус, оролцогч байгууллагууд, түншүүд, мэргэжилтнүүд болон зочдын оролцоо, хамтын ажиллагаанаас шалтгаалдаг. Бид Beauty Expo-г оролцогч байгууллагууд, түншүүд, мэргэжилтнүүд болон зочдыг холбосон, салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулдаг олон улсын бизнесийн платформ болгон хөгжүүлэхийг зорьж байна. Beauty Expo 2027 үзэсгэлэн дээр уулзацгаая. Холбоо барих: 77773010 И-Мэйл: sales@minex.mn Вебсайт: beautyexpo.mn Facebook: www.facebook.com/BeautyExpoMongolia

Read full article →