Х.Булгантуяа улс төрөөс бүрмөсөн гарна
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Засгийн газрыг огцруулсан УИХ-ын тогтоол болон тогтоолыг баталсан чуулганы хуралдаан, хурлыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж хэдийн дүгнэсэн билээ. Үүнээс хойш тэрээр УИХ-ын дэд даргаас огцорсон ч өөр ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байгаа.
