Depository of News

"Нисэхийг Нүхттэй холбох хоёр километр авто замын хашлагыг суурилуулж байна"

newsdepo.com · world

Архивчдын гудамж (Нисэхийн авто зам)-аас эхлэн шинэ суурьшлын бүс болох Нео Сити хотхоныг дайран Нүхтийн авто замтай холбогдох 2 км авто замын барилгын ажил үргэлжилж буй. Өнөөдрийн байдлаар авто замын хашлага байрлуулах, хөлдөлтөөс хамгаалах үеийн тэгшилгээ хийх ажлуудыг гүйцэтгэж байгаа бөгөөд замын хучилтын дараагийн үе шатны ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаж байгаа аж. Хашлага байрлуулах нь зорчих хэсгийн заагийг тодорхойлж, замын бүтээцийн хэлбэрийг хадгалах ач холбогдолтой бол хөлдөлтөөс хамгаалах үеийн тэгшилгээ нь замын суурийн жигд байдал, тогтвортой байдлыг хангадаг байна. Нисэхээс Нүхт хүртэлх 2 километр авто зам барих ажлын гүйцэтгэгчээр “Баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ шалгарч, дөрөвдүгээр сарын 28-ны өдөр авто замын газар шорооны ажлыг эхлүүлжээ. Авто замыг Нийслэлийн Авто Замын Сангийн ₮11.7 тэрбумаар барьж байгаа билээ.

Read full article →