Г.Эрдэнэцэцэг: Монголын хүүхдийн бөөрний мэс заслын үүсэл хөгжил, эрхэм багш эмч нарынхаа дурсгалд зориулж энэ номоо бүтээсэн
“Дугаарын зочин”-оор хүүхдийн бөөрний мэс засалч, клиникийн профессор Г.Эрдэнэцэцэгийг урьж ярилцлаа. Тэрээр Монгол Улсын Анагаах ухааны дээд сургуулийг 1984 онд “Хүүхдийн их эмч" мэргэжлээр төгсөж, 1998 онд Анагаах ухааны магистрын зэрэг хамгаалсан. 1984-2006 оны хооронд Монгол Улс болон ОХУ, АНУ, Австрали, Япон, Энэтхэг зэрэг улсуудад мэс засал, хүүхдийн бөөрний мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлэн, эмнэлзүйн тусламж үйлчилгээ болон академик судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэжээ. Мөн энэ онд “Хагас зууны замнал (1956-2006)” номоо хэвлүүлээд байна.
