Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Пара наадмын хоёр дахь өдрийн дараа Монголын Улсын шигшээ баг гурван алтан медальтайгаар 11-т жагсаж байна

newsdepo.com · sport

Азийн Пара наадмын хоёр дахь өдрийн дараагаар БНХАУ-ын баг 70 алт, 44 мөнгө, 35 хүрэл медалиар тэргүүлж байгаа бол Узбекистан 17 алт, 21 мөнгө, 18 хүрэл, Япон 16 алт, 20 мөнгө, 27 хүрлээр удаалж байна. Түүнчлэн БНСУ 12 алт, Иран 10, Энэтхэг ес, Тайланд найм, Казахстан тав, Индонез дөрөв, Малайз болон Монгол Улс тус бүр гурван алтан медаль хүртжээ. Одоогийн байдлаар манай улсаас Таеквондогийн K44 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Уламбаярын Сүрэнжав, Таеквондогийн К44 ангиллын эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ганбатын Болор-Эрдэнэ, Жүдогийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Лхайжавын Туруунаа нар алт, Жүдогийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ мөнгө, Таеквондогийн K44 ангиллын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Хаулетын Темирбек хүрэл медаль хүртээд байна. Өмнөх дөрвөн пара наадамд манай улс нийт таван алт, долоон мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн байдаг. Ингэхдээ нэг наадамд хоёроос дээш алтан медаль авч байгаагүй юм.

Read full article →