Depository of News

АЙЧИ НАГОЯ 2026: Дэмбэрэлийн Сэлэнгээ шигшээд өрсөлдөнө

newsdepo.com · world

Азийн пара наадмын байт харвааны төрөлд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж буй. PI2 ангиллын эмэгтэйчүүдийн рекувр харвааны ганцаарчилсан төрөлд Дэмбэрэлийн Сэлэнгээ, Буянжаргалын Оюун-Эрдэнэ нар өрсөлдлөө. Чансаа тогтоох харваанд Д.Сэлэнгээ 564 оноогоор долдугаарт, Б.Оюун-Эрдэнэ 514 оноогоор 12-т жагссан юм. Улмаар Д.Сэлэнгээ эхний тойрогт Ираны Бабахабиб Мохадесехыг 6:5-аар илүүрхэв. Ингээд шөвгийн наймд Бхавнаг 6:2-оор ялж, хагас шигшээд Индонезийн Новера Россыг мөн 6:2-оор буулган авснаар алтан медалийн төлөө БНХАУ-ын Гао Жи Ханьтай энэ сарын 24-нд цэц булаалдахаар боллоо. Хятадын тамирчин эхний тойрогт Буянжаргалын Оюун-Эрдэнийг ялсан юм.

Read full article →