Depository of News

Монголын нүүрс тээврийн эмэгтэй жолоочийн талаар өгүүлэх “Цагаан хадны өнгө” баримтат кино нээлтээ хийлээ

newsdepo.com · sport

Монголын уудам говийг туулан, Хятадын хилийг зорин тасралтгүй цуврах мянга мянган нүүрс тээврийн ачааны машины дунд эрчүүдтэй мөр зэрэгцэн амьдралынхаа төлөө тэмцэх цөөн эмэгтэй жолоочийн нэг болох С.Майхүү хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө эрсдэл ихтэй, аюул осол өндөртэй, нийгмийн болон эрүүл мэндийн хамгаалалтгүй орчинд хэрхэн амьдралын төлөө тэмцэж буйг зургаан жилийн турш баримтжуулж кино болгон бүтээжээ. Найруулагч Ч.Хоролдорж “Цагаан хадны өнгө” (Colors of White Rock) баримтат киногоо Францын "Petite Maison Production" болон Монголын "iCity Films"-ийн хамтаар бүтээсэн. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Уг бүтээл нь 2026 оны зургаадугаар сараас эхлэн олон улсын үзэгчдэд анхлан хүрсэн бөгөөд кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, нэр хүндтэй Нью-Йоркийн "Трайбека" болон Их Британийн "Шеффилд ДокФест" наадмын уралдаант хэсэгт сонгогдож, Цюрихийн кино наадмаас Filmpreis der Zürcher Kirchen шагнал хүртсэний дээр Бусаны олон улсын кино наадмын Wide Angle хөтөлбөрт шалгарчээ. Харин монголынхоо үзэгчдэд 2026 оны аравдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар олон улсын кино наадмын үеэр албан ёсны нээлтээ хийлээ. “Цагаан хадны өнгө” баримтат кино нь Монголын уул уурхайн хурдацтай өсөлт, асар их мөнгөн урсгалын цаана орхигдсон бодит амьдрал болон хүнд хэцүү ажлын нөхцөлийг эгэл тээвэрчдийн түүхээр дамжуулан хурцаар хөндсөн аж. Киноны зураг авалтыг Өмнөговь аймгийн Тавантолгой, Нарийн сухайт нүүрсний орд газрууд, Ханбогд сумын нутаг дахь "Цагаан хад" суурин болон нүүрс тээврийн замуудын бодит орчинд хийснээрээ онцлогтой. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Найруулагч Ч.Хоролдорж “Зүүд” (2010) богино хэмжээний киногоороо Каннын кино наадмын Short Film Corner-д, “Шарга даага” (2013) уран сайхны киногоороо Бусан, Фрибургийн наадмуудад оролцож, “Говийн бүсгүй” (2023) бүтээлээрээ Британийн Grierson Award-аас “Шилдэг богино хэмжээний баримтат кино”-ны шагнал хүртэж байсан чадварлаг уран бүтээлч юм. Тун удахгүй энэхүү бүтээл бүх IPTV платформуудаар үзэгчдийн хүртээл болох юм байна. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Read full article →