НӨАТ-ын III улирлын буцаан олголтоосоо албан татвараа төлөх эсэх санал асуулга энэ сарын 19-23-нд үргэлжилнэ
Энэ оны III улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2026 оны аравдугаар сарын 19-23-нд ebarimt системээр хүлээн авна. Хэрэв та Автотээврийн хэрэгслийн албан татвар Галт зэвсгийн албан татвар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар Газрын төлбөр /газар эзэмшигч/ Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/ Малын тоо толгойн албан татвар Авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх бол татварын нэхэмжлэл бүхий асуултад "Тийм" гэж хариулснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх юм. Мөн энэ сард багтаж 2026 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх учиртай.
